OKR Mongolia

Бидний тухай

  OKR MONGOLIA бол олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, магадлан итгэмжлэгдсэн OKR (Objectives and Key Results) системийг Монгол улсад нэвтрүүлэх, нутагшуулах албан ёсны франчайз эрхтэй зөвлөх, чиглүүлэх, сургах чиглэлээр мэргэшсэн байгууллага юм.
      Бизнесийн болон нийгмийн бүхий л салбарт үнэ цэнэ бүтээхээр эрмэлзэж, хөдөлмөрлөж, хөгжин дэвшихийг зорьж буй хэн бүхэнд өөрсдийн арвин их туршлага, мэдлэгээ зааж сургах, эзэмшүүлэх, хуваалцах чадвартай, туршлага, мэдлэгтэй олон улсын заах арга зүйн сертификаттай, мэргэшсэн зөвлөх, коуч, сургагч багш нар манай багийг бүрдүүлдэг.
    Бид дэлхийн түвшний туршлага, мэдлэг, арга зүйг Монголын байгууллагуудад зааж, сурган нутагшуулах замаар, тогтвортой өсөлт, үр дүнд чиглэсэн менежментийн соёлыг төлөвшүүлэх, стратегийн зорилгоо төгс хэлбэрээр тодорхойлж, гүйцэтгэлээ оновчтой хэмжих, бүрэн хэрэгжүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд туслах эрхэм зорилготой.

Бидэнтэй хамтран ажиллах хэн бүхэнд дээд зэргийн сэтгэл ханамжийг бэлэглэж, цогц, системтэй мэдлэг чадвар олгон, мөрөөдөж буй амжилт, бүтээл бүхэндээ асар хурдацтайгаар ойртох бодит боломжийг Та бүхэнд бүрэн амлаж чадах маань хэтрүүлэг болохгүй буй заа.

Манай хамт олон

Ж.Болормаа
ТУЗ-ын дарга
Төслийн удирдлага, Санхүүгийн менежмент болон байгууллагын бүтээмж сайжруулалтын чиглэлээр +20 жилийн туршлагатай. Банк санхүү, даатгал, ТББ зэрэгт ажиллаж, бүхий л түвшний үйл ажиллагаанд бүтээлч шийдэл нэвтрүүлэн, олон улсын түвшинд хамтран ажиллаж ирсэн. Болормаа нь төслийн зорилго, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт, мэдээллийн системийг уялдуулан оновчтой шийдлүүдийг хэрэгжүүлдэг мэргэшсэн зөвлөх.
Н.Сувд-Эрдэнэ
Үүсгэн байгуулагч
Хүний нөөцийн менежмент, манлайллын хөгжил, байгууллагын соёл болон гүйцэтгэлийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн сургагч багш, зөвлөх. Банк санхүү, технологи, төрийн болон олон улсын байгууллагуудад 10+ жилийн туршлага хуримтлуулсан, АНУ-д 11 жил ажиллаж, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулахад хувь нэмрээ оруулсан. Тэрээр хүний нөөцийн стратеги, манлайллын чадамжийг хөгжүүлэх, байгууллагын соёлыг шинэчлэх, OKR-ийг үр дүнтэй нэвтрүүлэх чиглэлд олон төсөл, сургалтыг амжилттай удирдан хэрэгжүүлсэн. MBA (Human Resource Management) зэрэгтэй бөгөөд OKR Certified ОУ-ын Master Coach зэрэгтэй.
Nikhil K Maini
Зөвлөх
OKR, Agile манлайлал болон байгууллагын соёлын өөрчлөлтийн чиглэлээр дэлхийд танигдсан мэргэжилтэн бөгөөд 27+ жилийн туршлагатай, 23+ салбарт үйл ажиллагаа явуулдаг 500+ байгууллагатай хамтран ажилласан туршлагатай. Тэрээр okr international компанийн гүйцэтгэх захирлын хувьд удирдагчдыг алсын хараа, соёл болон стратегийг уялдуулан тогтвортой өсөлтийг бий болгоход чиглүүлдэг.
Б. Баяр
Гүйцэтгэх Захирал
Олон улсын маркетинг, энтертэйнмент, менежментийн салбарт 15+ жилийн арвин туршлагатай. БНХАУ-д 4+ жил маркетинг болон энтертэйнмент чиглэлээр ажиллаж, олон улсын төсөл, брэнд хөгжүүлэлт, контент менежментийн чиглэлээр амжилттай төсөл удирдаж хэрэгжүүлсэн. ОХУ-д 11+ жилийн турш менежмент болон энтертэйнментийн салбарт олон улсын хамтын ажиллагаа, стратеги төлөвлөлт, урлаг уран сайхны 600 гаруй бүтээл туурвисан. Цырен Интертэйнмент компанийн үүсгэн байгуулагчийн хувьд салбартаа шинэ санаачилга, инновац нэвтрүүлж, олон улсын уран бүтээлчидтэй хамтран амжилттай төсөл хэрэгжүүлсэн туршлагатай.
Яагаад БИД ГЭЖ?

OKR MONGOLIA


Олон улсын франчайз эрхтэй  Дэлхийн шилдэг туршлагыг Монголд нутагшуулна.


Бизнесийн хөгжлийг хурдасгана  OKR аргачлалыг зөв хэрэгжүүлснээр байгууллагууд илүү үр дүнтэй ажиллана.

Мэргэжлийн баг хамт олон 
Манай экспертүүд олон улсын стандартын дагуу сургалт, зөвлөгөө өгч, байгууллагын өсөлтийг дэмждэг.

Эрхэм зорилго

Аливаа байгууллагыг зорилгоо зөв тодорхойлж, стратегиа оновчтой боловсруулан, үр дүнгээ хэмжих боломжийг олгох нь бидний эрхэм зорилго билээ.

Манай зорилт

Бид 2025 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, Монголын томоохон компаниуд болон жижиг, дунд бизнесүүдэд OKR аргачлалыг амжилттай хэрэгжүүлэхэд нь туслахыг зорьж байна.

Үйл ажиллагааны чиглэл

1

OKR сургалт, зөвлөх үйлчилгээ

2

Байгууллагын өсөлтийн стратеги төлөвлөлт

3

Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх
Search