OKR-ын ТАНИЛЦУУЛГА

OKR-ын ТАНИЛЦУУЛГА Та OKR-ийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу? 
OKR (Objectives and Key Results) буюу “Зорилго ба гол үр дүн” нь байгууллагын стратегийг ажилтнуудын үйл ажиллагаатай уялдуулахад тусалдаг зорилго удирдах систем юм. 
OKR-ийг анх 1980-аад онд Intel компанийн Гүйцэтгэх захирал Энди Гроув ашиглаж эхэлсэн бөгөөд 1999 онд Жон Доэрр энэ аргачлалыг Google-д нэвтрүүлсэн. Үүнээс хойш Amazon, Netflix, Microsoft, Samsung, GE зэрэг дэлхийн тэргүүлэх компаниуд OKR-ийг ашиглан хурдацтай амжилтад хүрч байна. 

OKR-ийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ? 

Зорилго (Objective) гэж юу вэ? 
Зорилго гэдэг нь дараах асуултад хариулт өгдөг: 
  • Би юу зорьж байна вэ? 
  • Ямар үр дүнд хүрэхийг хүсэж байна вэ? 

Сайн тодорхойлсон зорилго дараах онцлогтой: 
✅ Байгууллагын эрхэм зорилго, стратегитай уялдана. 
✅ Тодорхой хугацаанд хэрэгжүүлэх 3-5 гол зорилготой. 
✅ Тоон үзүүлэлт агуулдаггүй, чанарын шинж чанартай. 
✅Ажилтнуудад урам зориг өгч, хүсэл тэмүүлэлтэй ажиллахад тусалдаг. Жишээ: "Салбартаа тэргүүлэгч, зах зээлд өрсөлдөгч компани болох" Энэхүү зорилго нь тодорхой тоон үзүүлэлт агуулаагүй, байгууллагын тэмүүлэлтэй холбогдсон, манлайлалд хөтөлсөн байна. 

Гол үр дүн (Key Results) гэж юу вэ? 
Зорилго нь “Би юу хүсэж байна вэ?” гэсэн асуултад хариулдаг бол, гол үр дүн нь “Хэрхэн амжилтаа хэмжих вэ?” гэсэн асуултад хариулдаг. 
✅ Нэг зорилгын хүрээнд 3-5 гол үр дүнг тодорхойлно. 
✅ Амжилт хэмжихүйц, тоон үзүүлэлттэй байх ёстой. 
✅ Хүрэхэд хэцүү боловч боломжтой, урам зориг өгөхүйц байх ёстой. Жишээ: Дээр дурдсан " Салбартаа тэргүүлэгч, зах зээлд өрсөлдөгч компани болох " зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах гол үр дүнгүүдийг тодорхойлж болно: 
1. Цэвэр борлуулалтыг 25 сая ам.доллараас 40 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлэх 
2. Зах зээлийн хувийг 35%-иас 45% хүртэл өсгөх Эдгээр гол үр дүн нь тоон үзүүлэлт (KPI) агуулж байгаа нь тэднийг хэмжиж, амжилтаа үнэлэх боломжтой болгож байна.
Search